Х.Нямбаатар: Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:niislel nyambaatar/nyambaa metro.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар СБД-ийн 6-р хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байна.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ "Ж.Хатанбаатар эмч болон түүнтэй хамааралтай газруудыг хурааж, дуудлага худалдаагаар зарна. Энэ сарын 15-ны дотор газраа чөлөөлөх үүргийг өгсөн. Ж.Хатанбаатар эмч Ерөнхийлөгчид хандаж, өмчлөх эрхэнд халдлаа гэж захидал бичсэн байна лээ" гэв.