Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Жолооч та зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө автомашины албан татвараа төлөөрэй
10

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Жолооч та,
www.etax.mta.mn
www.itax.mta.mn
ebarimt.mn
smartcar.mn
Интернэт банк
Гэрэгэ киоск
Пос машин
Арилжааны банкаар татвараа төлөх боломжтой.
Иймд иргэд та бүхэн заавал зургаадугаар сарын 1-ийг хүлээлгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахим төлж цагаа хэмнээрэй.



