НОБГ: Эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шар өвс, гэр шатаж байсантай таарч бүрэн унтраалаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:нобг/о 2.jpg

Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ногоон бүсэд ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж буй бүрэлдэхүүн эргүүлээр ажиллаж байхдаа шар өвс, гэр шатаж байхтай таарч шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид бүрэн унтраажээ.

legacy:нобг/о 1.jpg

Мөн Чингэлтэй дүүргийн Яргайтын богины аманд гарсан шар өвсний гал түймрийг Чингэлтэй дүүргийн эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан байна.

Иймээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.