Нийслэлийн албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tseverlegee/niislel tseverlegee/tseverlegee1.png

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид нэгдлээ. Тухайлбал,

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Ногоон нуурын үерийн суваг орчмыг

legacy:tseverlegee/niislel tseverlegee/tseverlegee3.png

-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Монгол наадам цогцолбор – “Дашчойлин” хийд, 2 дугаар сурууль орчмыг

legacy:tseverlegee/niislel tseverlegee/tseverlegee4.png

-Замын хөдөлгөөний удирдлагын төв - Амарын гудамж, Соёлын төв өргөө, Туушин зочид буудал орчмыг

legacy:tseverlegee/niislel tseverlegee/tseverlegee5.png

-Нийслэлийн Аялал жуулчлалын газар - Жамьяан гүний гудамж, “Блью скай” зочид буудал, Чойжин ламын сүм музей орчмыг

-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар - Цэрэндоржийн гудамж, Битлз-н хөшөө, Самбуугийн гудамж, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Нийслэлийн Онцгой байдлын газар орчмыг

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар - Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуур орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэв.