СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/403405887_687147450278598_432780326398211055_n.png

Өнөө шөнө буюу дөрөвдүгээр сарын 13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрнэ. Иймд зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.