ҮЙЛ ЯВДАЛ: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу /2024.04.15/-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Төрийн ордон,

08.30-14.00: “Аялал жуулчлалын чуулган-2024”-Аялал жуулчлалын 7 хоног эхэлж байна. Чуулганд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, 5 орны салбарын төлөөлөгчид оролцоно. Утас: 8803-8882.

09.00-10.00: УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсэг хуралдана.

10.00 цагт: Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ.

“Туушин” зочид буудал,

10.00-16.00 цагт: Тавантолгойн ордын нүүрсний тээвэрчдийн холбоо, ТББ-ын төлөөлөл хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 8011-7585. 9913-4594.8804-5512.

“ЗМ”-ний мэдээллийн төв,

11.00 цагт: “Тэнгэр” болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК-тэй холбоотой мэдээлэл танилцуулна.

11.30 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийнэ.

Монголын Уран зургийн галерей,

“Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн нээгдэнэ.