Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
00

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу энэ сарын 17-ны 13:00 цагт eбаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэд 2024 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон.



