ТОДРУУЛГА: Улсын дугаар олголтыг хязгаарлаагүй. 3,8; 4,9; 5,0-ээр төгссөн сери дууссан гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/IMG_3994.jpg

Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй" гэх мэдээлэл гарсан.

Бид энэ талаар АТҮТ-өөс тодруулахад "Ямар нэг байдлаар хязгаарласан буюу дугаар олгоогүй асуудал байхгүй. Харин зарим сери буюу лхагва, пүрэв, баасан гарагт хязгаарлагддаг 3,8; 4,9; 5,0-ээр төгссөн дугаар дууссан. ЗТХЯ-наас дахиж шинэ сери задлах талаар мэдээлэл өгөөгүй байна" гэлээ.

Мөн "Нийслэлээс тогтоосон 730 мянган тээврийн хэрэгслийн хязгаарлалттай холбоотой аливаа шийдвэр гараагүй" гэх тайлбарыг өгсөн юм.