ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:turgenii mashin/20201119-MPA_7070.jpg

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацаж, хүүхдүүд хордсон хэрэг гарлаа. Хордсон хүүхдүүдийг түргэний машинаар 4-5 удаа зөөж эмнэлэгт хүргэсэн байна. Тодруулбал, Насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэсэн. Түргэн тусламжийн 7 баг ажилласан аж.