Айлын хашаа байшин, шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Өнөөдөр 13:20 цагт Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Баяндөхөмийн гудамжинд айлын хашаа, байшин шатаж байсныг ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн илрүүлж, бүрэн унтраажээ. Мөн өдрийн 12:42 цагт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Бор толгойд айлын хашаанд шар өвс шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2.5 га шар өвс шатаж байсныг 13:40 цагт бүрэн унтраалаа. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилттай байгаа тул ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг онцгой бадйлын газраас анхаарууллаа.