ЭЗБХ-ны хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах нь зүйтэй гэж үзлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Baingiin horoo Ediin zasag/уа₮.jpg

УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж буй. Уг хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20-иос дээр хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх тухай нэмэлт, өөрчлөлт оруулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн.

Тэгвэл ЭЗБХ-ны хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20-иос дээр хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх заалтыг 34 болгож өөрчилжээ.