Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/НЯМБАА ТҮК.png

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хотын өнөөгийн байдлыг бодиттойгоор харж холбогдох арга хэмжээ авч, төлөвлөж байгаа нь зөв зүйтэй ажил болж байнаа.амжилт хүсэе

  • Г
    Гүнбаатар

    Зөв шийдвэр гаргаж байна. Урьд өмнө нь хэзээч ийм томоохон хэмжээний шийдвэр гаргаж байсан хотын дарга байхгүй шүү.

  • З
    Зочин

    Больж үзээ одоо. Өндөр боловсрол.өчнөөн цаг хугацаа.өчнөөн сая төгрөг зарцуулчхаад 500$ авч байгаа Инженер.Эрдэмтэн докторуудын цалингаа ядаж 999$ болгочхоод дэс дараатай нэмээд явбал ямар уу.Татвар төлөгчид улс төрчидөд залилуулна дээр нь залхуу ядарсан гэх хүмүүст халамжинд нь бас залилуулна. Дээр доороол жаргаж жинхэнэ өдөр шөнөгүй ажиллаж татвар төлж арай амьдарч байгаа бид яах вэээ.

  • З
    Зочин

    Нямбаатар дарын шийдвэрт талархаж байна. Энгийн ажилчдын энгийн ажилчдын хүүхдийг гадаадад сургана гэдэг маш сайхан санаа, зөв шийдвэр б.а. Өмнө нь ийм шийдвэр хэн нэгэн гаргаж байсийм уу ?

  • З
    Зочин

    ugaasaa Germanii surgalt unegui shdee kkkkk helnii shaardlagaguigeer tsaaduul ni awna ch gj yu baihaw

  • Z
    Zochin

    Зүгээр л ТҮК-ийн ажилтан больё зүгээр яршиг. Хүмүүсээ сургууль соёлд сурч боловсрол эзэмшээд хэрэггүй гэж уриалж байгаатай адил л байна даа. Тэгээд дараа нь дээд боловсролтой ТҮК-ийн ажилчдаар дүүрэх юм байна дөө энэ улсь