ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй нийслэлээс сонгогдсон гишүүдтэй Их тэнгэрт уулзаж нэр дэвшилтийн ерөнхий зарчмаа танилцуулж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:2025/09/437778127_1455113038725483_4587575378338717968_n.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их Тэнгэрт сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудлаар уулзаж буй тухай албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, ирэх 6 сард болох УИХ-ын сонгуульд намаас өрсөлдөх нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна залуучуудаа хэрхэн оролцуулах, намын дүрэмд зааснаар нэр цэвэр хүмүүсээ хэрхэн жагсаах зэрэг ерөнхий агуулгуудаа ярилцаж буй аж.

Дашрамд сануулахад, МАН УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос өргөдлийг нь хүлээн авч эхэлсэн бөгөөд горилогчдын өрсөлдөх эсэх болон тойрог, жагсаалтын альд багтаах эсэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа юм. Харин нэр дэвших хүсэлтэй гишүүд намдаа хүсэлтээ гаргасаар буй.

Тухайлбал, өнөөдөр НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П. Сайнзориг СХД-т, харин Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн билээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    МАН ч эвгүй байх шиг байна даа. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан 2 тойрогт үзэх байлгүй дээ. Өрсөлдөөд гараад ирвэл ядаж л нэр төртэй гишүүн болцгоох байх. Харин намаа унагачихаад өөрсдөө ичихгүй листээр гишүүн болчихвол ч ёстой онигоо болох байхдаа. Ккк

  • З
    Зочин

    Энэ 2 шизо нь Нямбаагаа хаяад замын дундаас алга болохнээ

  • З
    Зочин

    Сайнзориг хурган коммунистыг чамайг занаж байгаад сайхан унагаанаа...

  • З
    Зочин

    Мулгуу Данх фсда хол очиж гуцаарай

  • З
    Зочин

    БЗСангаас зээл авсан, Нүүрсчин, ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авсан, Эмийн бизнестэй гаруудыг сонгуульд оруулахгүй байх ёстой.