Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:сонсголонгийн гүүр.png

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо, Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил энэ сарын 25-ны 23:00 цагаас 26-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.