ШЕЗ: Шүүх танхим хомсдолтой байгаагаас Хөгжлийн банкны хэргийг шүүсэн танхимын ашиглалтын зардлыг ШЕЗ өөрөөсөө гаргасан

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:шүүх 123.jpg

УИХ-ын 2024.04.25-ны өдрийн чуулганы үдээ хойших хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа билээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн ажлын хэсгийн гишүүдээс шүүх байр, хүрэлцээ хангамжийн талаар асуулт асууж хариулт авлаа.

ШЕЗ-ийн гишүүн н.Отгончимэг: ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр тухайн шүүн таслах ажиллагаа саадгүй явах нөхцөл боломжоор хангаж өгөх үүрэгтэй юм. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийн шүүх хуралдаанд хүндрэлүүд үүссэн. Олон оролцогч, өмгөөлөгчтэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд тэр хэмжээний шүүхийн танхим олдохгүй байсан. Гэхдээ хуулийн гаргалгаагаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн байгууллага шүүхийн байгууллагад туслалцаа үзүүлэх ёстой гэсэн гэснийг мөрдлөгө болгож ажилласан байдаг. Үүний дагуу нийслэлд хандсанаар шүүх хуралдаан явуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Гэхдээ гаргаж өгсөн иргэний танхимын заалын ашиглалтын зардлыг шүүх өөрөө төлсөн. Ийм байдлаар ШЕЗ шүүх ажиллагаа явагдах нөхцөл бололцоогоор хангаж ажилласан.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД

    бүх буруугаа бусддад чих. мөнгөгүй учраас авлигал авч энэ хэрэг хэрэг биш болж ард олон улсыг бүрдүүлдэг ухаантай юм болохоор хохироод үлдэв.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Авилга аваад Бүгдийг нь цагаатгачихсан юм чинь та нар өөрсдөө төлөх нь зөв биз дээ

  • З
    Зочин

    ШЕЗ ийгээд МУИС ын багш хэдэн авгай самарч дуусч байгаа гэсэн юу ч хийдэггүй хов жив хөөцөлдөж фракц бүлэг үүсгэж хэрүүл хийхээс хэтэрдэггүй хэдэн авгай нар байгаа юм байна лээ шүү