“Хаан банкны харилцааны менежер Ц.Элбэгдоржийг “Ачит Ихт“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж нягталж тодруулалгүй бүртгэсэн гэжээ“

Улс төр
Turbat
Унших: 1 мин
100
legacy:elbegdorj eronhiilogch/440430896_457609953371815_4878299164411760517_n.png

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгсөн. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн бүртгэлд тэрбээр дээрх гэрээнүүдийг байгуулахдаа "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч байсан гэж бүртгүүлсэн байна. Мөн тухайн өдрөө гарын үсэг зурсан" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл уг мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өгч, Хаан банкны харилцааны менежер шар мэдээ, вэб сайтын мэдээллийг үндэслэн түүнийг "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж албан бус мэдээллийг харилцагчаас нягталж, тодруулалгүй явуулсан тухай Хаан банкнаас гаргасан албан баримтыг дэлгэжээ.

legacy:elbegdorj eronhiilogch/GL_dsNObAAAhd_w.jpg
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүмүн

    Мань мэтийг бол арьсыг нь хуулахаас наахнуур нягталдагсан энэ банкныхан. Хэнд нь ийм өршөөнгүй ханддаг байнаа

  • Х
    Хуягаа

    2020 оны 5 сарын 11 гэсэн баримт бас Баатарсайханаас авчихжээ энэ хүзүүгүй овоо хулгайч шүү

  • З
    зочин

    хөөрхий цагдаа нар нь улстөрч болцон

  • Х
    хүннү

    Анхнаасаа мэдээллээ үнэн зөв бөглөөд өгөхгүй яаман юм? Юуг нь өөрчил бөглөөд байсан юм. Эрхэлж байсан ажлаа нуугаад хэлээгй учираас тэр охин тухайн үеийн хэвлэлийн мэдээг л ашгилсан байна. Үүнд Элбэгдорж буруутай. Хулнайч хүн л яван мөрөө баллах гэж оролддог биз дээ. Яг л тийм болж.

  • З
    Зочин99

    Уг нь толгойтой төрсөн юм билээ. Даанч тэрнийгээ залилах, хуурах зэрэгт зарцуулсаар их өндөрлөгт хүрсэн дээ. Одоо үнэнд гүйцэгдэж үлдсэн хэдэн насаа шоронд хоигдлуудыг хошгируулах болж байх шив. Гэхдээ Моноголын хууль хэлмэгдүүлэлгүй шийдээрэй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Дарангуйлагч гүтгэгч данх Оюук, МАН-ыг сонгохгүй байцгаая!!!

    • Ү
      Үнэн

      Харин ч сонгоно тэр нэр цэвэр залуу

    • Ч
      Чингисийн монгол

      Таны найз ямар мөнгөөрөө АНУ улсад тансаг амьдарч байна . Данх Оюукийг бол сонгоно шүү

  • З
    Зочин

    ард түмнийг хошгируулнаа гэж хошгируулаад 30 жил болсон аргаараа өтлөх нь дээ