ЗГ: Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, эхний ээлжид “Хуримтлалын сан”-д 1.2 их наяд төгрөг бүрдүүлэхээр боллоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Өнөөдөр буюу 2024.05.01-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Эхний асуудал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав.

Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг (500 тэрбум төгрөг) “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна. “Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрджээ.

Үргэлжлүүлэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байна.