РЕВЬЮ: Бүсгүй хүнд өөрөөс нь өөр хэн ч үгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 2 мин 56 сек
40
legacy:anna karenina/anna12.jpg

Амьдрал гэдэг сонин шүү. Бас тааварлашгүй. Тэр дундаа бүсгүй хүний амьдралыг бүр ч таахын аргагүй юм. Өрөвдмөөр ч юм шиг...

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн "Анна Каренина" жүжгийн шинэ тавилтыг тухлан соёрхов. Улсдаа ганц гэгдэх УДЭТ 60 гаруй жилийн дараа их засвар хийж, энэ сарын эхний өдөр тус жүжгээр "УЛААН ХӨШИГ"-өө нээв. Жүжгийн зохиолыг урьд нь унших нь битгий хэл үйл явдлыг нь ч сонсож байгаагүй тул бас шинэхэн Аннаг ч сонжих хүслээр УДЭТ-ийг зорьсноо нуух юун. Магадгүй хүн бүр л шинэхэн Аннатай танилцахыг хүсэж буй байх. Гэхдээ тэр бол шинэхэн биш Жинхэнэ Анна...

Сэтгэгдлийн эхэнд зохиолын агуулга гэхээс илүүтэй шинэ, залуу жүжигчдийн ур чадвар, авьяас билгийг цохон тэмдэглэмээр байна.

legacy:anna karenina/anna1.jpg legacy:anna karenina/anna2.jpg legacy:anna karenina/anna9.jpg

Учир нь "Анна Каренина"-ын дүрийг 20 гаруйхан настай залуу жүжигчин О.Хонгорзул амилууллаа. Ямар ч ихэмсэг юм, ямар ч сэтгэл татам юм, яасан ч чадварлаг юм. 20 гаруйхан настай охин өөрөөсөө хэд дахин эгчмэд бүсгүйн дүрийг тийм чадварлаг, тийм нандин гаргана гэдэг гайхалтай. Бахархмаар. Хэр баргийн жүжигчнээс тийм ур чадвар гарахгүй л болов уу. Зовж байгаа нь, шаналж байгаа нь, хайрлаж байгаа нь, харамсаж байгаа нь бас айж байгаа нь яг л үнэн мэт.

Аннагаас гадна бас нэгэн дүр сэтгэлд эрхгүй тодоор үлдэв. Тэр бол Залуу жүжигчин Ц.Цэлмэгийн бүтээсэн Кити Щербацкая-ийн дүр. Үнэхээр л Кити гэх залуухан бүсгүй яг л тийм энхрий, зөөлөн, гэнэн томоогүй бүсгүй байх. Харц нь, харамлаж байгаа нь, хайраас болж шаналж байгаа нь ямар өрөвдөлтэй гэж санана. Хайртай залуугаа бусдад алдах ч зөв хүн гарч ирэх цагт зөв замаар алхсанаа ухаарч байгаа нь хичнээн сэтгэл татам гэж бодно. Ийм л залуухан хоёр бүсгүй энэ жүжгийн утга учир болж басхүү шинэ үеийн залуу жүжигчид ямар чадварлаг гэдгийг өөрсдийнхөө авьяасаар батлан харуулав.

legacy:anna karenina/anna4.jpg legacy:anna karenina/anna10.jpg legacy:anna karenina/anna5.jpg

Түүнээс гадна жүжигчин Т.Сэргэлэнг дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Тэр бол энэ үеийн шилдэг жүжигчин. Ихэмсэг бардам, эрэлхэг дайчин гээд түүнийг магтвал магтаад л баймаар. Яг л жүжигчин хүн ийм л байх ёстой гэх бодолд бүрэн тэнцэх жүжигчин мөнөөс мөн.

legacy:anna karenina/anna6.jpg legacy:anna karenina/anna3.jpg

Харин одоо жүжгээс төрсөн сэтгэгдлээ хуваалцъя. Анна Каренина бол ганцхан бүсгүйн төлөөлөл биш. Тэр олон бүсгүйг төлөөлөх мэт. Учир нь,

Эмэгтэй хүний эелдэг зөөлөн сэтгэл, ихэмсэг ялдам ааш, эр хүнийг татах увидас гээд бүх л сайхан чанар түүнд бий. Гэвч тэр жаахан тэнэг. Хайр сэтгэлээс болж ирээдүйгээ төсөөлж ч чадахгүй болсон тэнэг. Гэхдээ тэр үүнийг хүсээгүй л дээ. Гэнэт л хайрлагдаад эхлэхээр, жинхэнэ хайрыг мэдрээд л ухаанаа алдчихсан тэнэг.

Яг ийм амьдралыг үзсэн олон бүсгүй бий тул зөвхөн түүний дүрээр олон мянган бүсгүйд ухаантай байхыг сануулах гэсэн мэт. Магадгүй зохиолч үүнийг л хүссэн байх. Дахин нэг ч бүсгүй хайраас болж бүү сохроосой, ирээгүйгээ, хувь заяагаа битгий гэмтээгээсэй хэмээн халагласандаа л энэ зохиолыг бичсэн болов уу.

legacy:anna karenina/anna14.jpg legacy:anna karenina/anna13.jpg

Бас энэ зохиолоор хүн гэдэг ямар аймшигтай араатан бэ гэдгийг харж болно. Яг л ижилхэн хоёр хүн хайрлаж, дурлалцсан атал адаг сүүлд нь зөвхөн эмэгтэй хүний л буруу болж төгсдөг харамсалтай жишээг мэдэрч болно. Бүгд л бүсгүйн буруу мэт шоолон инээж, бүгд л нүднийхээ булангаар жигшин харна. Бас хэрхэн зовж байгааг нь мэдэхээр чихээ сортойлгон, хов жив сонсохоор соотолзоно.

Харамсалтай нь ийм үед бүсгүй хүнд өөрөөс нь өөр хэн ч үгүй юм байна. Өрөвдмөөр, өмтөрмөөр. Тийм л гунигтай. Тийм ч учраас энэхүү жүжгийг эмэгтэй хүн бүр үзээсэй, хувь заяагаа ирээдүйгээ хайраас болж бүү сэвтээгээсэй хэмээн хүснэм.

legacy:anna karenina/anna16.jpg legacy:anna karenina/anna15.jpg legacy:anna karenina/anna7.jpg legacy:anna karenina/anna17.jpg legacy:anna karenina/anna8.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Воронский гоё залуугийн дүрд гоё байж тоглоно уу? Гэдсээ татая ааа, формоо барья ааа. Чин сэтгэлээсээ Аннад дурласан бус анхнаасаа зугаа цэнгэл хөөж бгаа аятай л өнгөцхөн тоглож байна лээ. Китти дур булаам хөөрхөн бна лээ. Дараагийн Жульетта гэж харагдсан. Анна дууны өнгө их ухаалаг цэгцтэй сонсогдож байна лээ. Хиймэл хүчилсэн бус хоолойн өнгөөр ярьж байгаа нь таалагдлаа. Ерөнхийдөө нэг тийм техник ашиглаж жүжиглээгүй илүү дотортой мэдрэмжтэй тоглож байгаа санагдсан. Илүү энхрий, илүү мэдрэмжтэй, илүү гоо гоё Анна болжээ. Левин гоё бсан шүү, зарим үед өөртөө итгэлтэй ухаалаг байр суурьтай эрхэм гэдгээ харуулчихмаар л санагдсан. Аннагийн ах арай царай муутай атигар уу? Төрсөн ах дүүс өөр өөр байдаг л даа, гэхдээ нэг нь хун шиг нөгөө нь мэлхий шиг бас байж болохгүй шд, ккк. Дүр төрх бие хааг нь жаахан ч гэсэн дөхүүлчихмээр ах дүүс, эгч дүүс энэ жүжигт байх нь байсан шүү. Уран бүтээлчдэдээ баяр хүргэе, амжилт. Дараагийн бүтээлийг хүлээнэ би хувьдаа...

    • Г
      Гантуяа

      би гэдэсийнэ үнсмээр байна

  • З
    Зочин

    Энэ жүжиг магадгүй эмэгтэй хүний мөн чанарт хамгийн их дөхсөн бүтээлүүдийн нэг. Тэр чинээгээрээ эмэгтэй хүний дотоод зөрчлийг нээн үзүүлсэн. Өрөвдмөөр юм юу ч байхгүй. Өөр ийм олон бүтээлүүд байдаг. Үзэсгэлэнт Анжелика, Дөлгөөн Дон, Цагаан нохойтой хатагтай гэх мэт.

  • З
    Зо

    Ингээд л өнгөцхөн дүгнэлт хийчих юм. Дахиад л эрчүүд буруутай. Анна Воронскийтэй учрахаас өмнө нөхөртэй байсан гэдгийг анхаараач. Эмэгтэй хүнд хэн ч байхгүй биш. Эмэгтэйчүүд хэтэрхий материаллаг хандлагаасаа болоод дандаа алдаа хийж явдаг гэвэл илүү бодьтой болно.