Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
00

Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хануул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хаах болсон талаар Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харахыг зөвлөж байна.



