Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ
00

БЗД, Нарантуул захын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг засварлах ажил өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн билээ. Эхний хэсэг болох Нарантуул захын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг 30-ны өдөр нээсэн бол хоёрдугаар хэсэг болох Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыш засварлаж, өнөө өглөө 08:20 цагт нээлээ.
Харин явган хүний замыг нөхөн сэргээх, хэвтээ тэмдэглэгээний ажил үргэлжилж байна.



