Алтан өргөө олон улсын кино наадам болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/05/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Алтан Өргөө олон улсын кино наадам энэ сарын 8-12-ны хооронд болно. Энэ жил тус кино наадам Кентан Дюпьёгийн найруулсан Сальвадор Далигийн тухай сюрреалист комеди "ДААААААЛИ" киногоор нээлтээ хийхээр тогтжээ.

Тус кино наадамд нийт 60 орны 422 кино оролцсоноос олон улсын уралдаант хэсэгт 14, Монгол уралдаант хэсэгт арван кино шалгараад буй. Эдгээр уран бүтээл олон улсын уралдаант хэсэг, Six Shooter, болон Монгол уралдаант хэсгийн үзвэрүүдээр үзэгчдийн хүртээл болох аж.