Зэвсэгт хүчний ангиас 700 ширхэг сум хулгайлсан Н-ийн хэрэг прокурорт шилжив

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллагын шийдвэрлэсэн хэргээс дурдвал,

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/05/06

    Зэвсэгт хүчин гэж хөрөнгө мөнгө шамшигдуулах цоорхой сав, төсөвийн маш том үр ашиггүй үрлэг, цэргийн хүүхдүүдийн амь насаар тоглосон баларсан соц үеэрээ байгаа балай салбарыг цэгцлээч ээ. сайд дарга нар нь хариуцлага хүлээнэ гэж байхгүй, дэлхийд байхгүй олон генерал хурандаа нарыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээнэ. оросын хэдэн эвдэрхий машин гражд цоожилсон хэсэг согтуу тарган хурандаа нар. цэргийн алба гэж балай зүйлээс болж залуус гадагшаа их зугатаж байна. заавал биеэр хаахаас өөр боломж залууст олгох зохицуулалт хийгээч ээ МАНгаруудаа