Нийслэлийн төсөвт 4.1 тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2026/03/Tusuv.jpg

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал,

- “Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, шалгаруулан Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр сарын 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;