Nas Daily-гийн Монголд хийсэн ноолуурын бичлэг 7.1 сая хүнд хүрчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2024/05/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

Олон нийтийн сүлжээнд 40 орчим сая дагагчтай Nas Daily Монголд багаараа дахин ирсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдний хийсэн Монгол ноолуурын тухай reel энэ сарын 5-нд нийтлэгдэж хоёр өдрийн дотор 7.1 сая хүнд хүрчээ. Энэ нь Монголын аялал жуулчлал хөгжих том боломж, үүд хаалга болж байгааг олон нийт онцолж байна.

Тэд өнгөрсөн онд манай улсад ирэхдээ богино хэмжээний зургаан бичлэг хийж, өөрийн сувгуудаар түгээсэн. Энэ удаад мөн адил Монголыг сурталчлах бичлэгүүдийг хийх зорилготойгоор иржээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан монгол орныг гадаадад сурталчлах үүднээс “Nas Daily” олон улсын контент бүтээгч багтай хамтран “Nas Summit 2024”-г нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд буй.