Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх замыг засаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/соёолж зам.jpg

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэл 870 метр зам засварын ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд,

Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийгдэнэ.