“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг “НОГООН АВТОБУС“-ны сонсголд гэрчээр оролцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/gankhuyagTenuunogoo/vsdg.jpg

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 21, 22-нд буюу ирэх мягмар, лхагва гарагт зохион байгуулагдахаар болсныг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Мөн тэрбээр давхардсан тоогоор нийт 98 хүнийг гэрчээр дуудаж буйг хэлэв. Тэдгээрийн дунд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг багтсан байна.