Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаанбаатар-Прага чиглэлд ирэх зургаадугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэнэ
00

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч буй аж.
Энэ хүрээнд "Изинис Эйрвэйз" ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд мөн зургаадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.



