Бие даан нэр дэвшигч 801 дэмжигчийнхээ гарын үсгийг цахимаар цуглуулна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Songuuli 2021/ugluunii survaljilga/IMG_5975.JPG

УИХ-ын 2024 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар буюу АПП-аар цуглуулах юм. Тодруулбал, нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал долоон өдөр үргэлжлэх юм. Нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан e-election.mn цахим системээр илгээх боломжтой.

Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан байна.