Б.Энх-Амгалан: Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Мөн нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Enh-AmgalanB gishuun/320171819_1539676619790950_7034532575821313020_n.png

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Тэд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хурлын дараа мэдэгдэж байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэх мөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргасан эсэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.