Б.Пүрэвдорж: НҮҮРСНИЙ хулгай хийсэн Т.Аюурсайхан гэж нөхөрт 3 жилийн ял өгсөн. 12 жилийн ял өгсөн бол энэ мэт хүмүүс хаширна шүү дээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Purevdorj gishuun/SHB_6160.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "НҮҮРСНИЙ хулгай хийсэн Т.Аюурсайхан гэж нөхөрт 3 жилийн ял өгсөн. 10 сар шалгагдсан хугацаа нь эндээс хасагдана. 12 жилийн ялыг нь өгсөн бол энэ мэт хүмүүс хаширна шүү дээ" гэх байр суурийг илэрхийлсэн юм.