Д.Ганбат: Улс орон авлигад живж байна. Авлигад живсэн улс өөдөлдөггүй л дээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Ganbat gishuun/405458232_763019512536559_9021592122277541124_n copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан болж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ "Улс орон авлигад живж байна. Авлигад живсэн улс өөдөлдөггүй л дээ. Чухал асуудал хэлэлцэж байхад АТГ-ын дарга, дэд дарга болон Монгол Улсын Ерөнхий сайд хаана байна. Хууль зүйн сайд нь л "Шаварт унасан шарын эзэн" гэдэг шиг юм бүхний өмнө явж байдаг.

Гадаад дотоодын байгууллагын дүгнэлтээр бид авлигын индексээр 2012 онд 72 дугаарт жагсаж байсан. Гэтэл одоо 121 дүгээрт байна. Цаашид энэ индексийн үзүүлэлт сайжирч, ард иргэдийн амьдрал дээшлэх юм уу" гэх байр суурийг илэрхийллээ.