Н.Учрал: Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:uchral gishuun/жхуж.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан болж, завсарлалаа. Хуралдааны төгсгөлд Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо. Нэг өглөө сэрэхэд л ахмадууд долоо хоногт автобусаар 4 удаа явна гэх мэт журам гаргачихдаг. Ахмадууд өдөрт хэд явав гэж дээ, Хэдэн жил ч явав гэж дээ. Энэ байдлыг хатуу хуульчилж өгөхгүй бол зүгээр нэг орон нутгийн чанартай дарга нар гэнэт гарч ирээд, "Та нар долоо хоногт гурав явна шүү, илүү явбал төлбөрөө төлөөрэй" гэдэг чинь байж болохгүй асуудал.

Насаар нь төрд зүтгүүлчхээд, автобусанд үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөгшчүүдээ хүн гэж үзэхгүй хурдан үхээсэй гэж бодогч нартай хөшчүүд өөоснөө энэ сонгуулиар хариуцлага тооцоорой. Тооцохгүй бол хохь чинь болно шүү.

  • З
    Зочин

    Насаараа улсад ажиллачихаад өгсөн картаар нь автобусанд суугаад явах эрхийг нь бас хасах гээд байна уу, хэдэн сая, тэрбумаар нь иддэг нөхдүүдийнхээ идсэн мөнгийг олж чадахгүй байж хэдэн ахмадуудаа ад үзэхээ болиорой

  • З
    Зочин

    За Учралаа хүү минь чи их зөв ярьж байнаа. Ийм сэтгэхүйтэй залууг хөгшчүүд бид их хурлын гишүүнээр хоёр гараа өргөн дэмжинээ. Ер нь Нямбаатар тэргүүтэй хотын залуу дарга нар ёстой өөрсдөө хөгшрөхгүй пм шиг ааш зан их гаргаж байгаа шүү та нар сайхан мэдээрэй!! Нямбаатар хотын дарга болсныхоо маргааш л ахмадуудыг автобусаар 4 удаа үнэгүй 5 дахь суултаасаа өөрөө мөнгөө төлнө шүү гээд л занаж байсан. Иймээс Нямбаатараа чиний замд чинь юм тохиолдохгүй бол чи хөгширдөг л юм шүү дээ гэдгийг хэлье.