Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг даргаасаа ЧӨЛӨӨЛЖ, Х.Нямбаатарыг томилно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:MAN/ман 3.jpg

Нийслэлийн МАН-ын хороо бямба гарагт хуралдаж, даргын томилгоогоо хэлэлцэж шийдвэрлэх талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, одоогийн дарга Д.Сумъяабазарыг чөлөөлж, Хотын дарга Х.Нямбаатарыг даргаар томилох юм.

Улмаар Х.Нямбаатарын одоо удирдаж буй СХД-ийн МАН-ын хорооны даргад тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ИТХ-ын дарга Б.Хуягбаатар нарын нэрс яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Н.Алтаншагай намын хороогоо авах магадлал нь өндөр байгаа юм. Ийнхүү сонгуулийн өмнө МАН дотор томоохон албан тушаалын хөдөлгөөн өрнөхөөр болжээ.