Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
00

Засгийн газраас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоршоо байгуулсан малчдад 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгохоо мэдэгдсэн билээ.
Улмаар "Шинэ хоршоо" хөдөлгөөн орон даяар нээлтээ хийсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шинэ хоршоо" хөдөлгөөн эхлээд 454 хоршоо байгуулагдаж, 10 хоршооны 180 гишүүнд нийт 1 тэрбум 644 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байна" гэх мэдээллийг өглөө.



