Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороо хуралдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/325109651_2250034555167023_4006078849137369719_n-1.png

Маргааш /2024.05.20/ улс төрийн намууд хуралдаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Тодруулбал, МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон ХҮН нам тус тус хуралдах юм.

Тэгвэл яг одоо Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороо хуралдаж байна. Тус хороо нь АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Эрдэнэбат, Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа, ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж буй билээ.