Ардчилсан намын ҮБХ 18.00 цагт хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ardchilsan nam UBH/372036557_850107733141725_7629013327265246956_n.jpg

Улс төрийн Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нөөс намуудын нэр дэвшилтүүд эхэлсэн. Өнөөдөр намуудын хувьд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах өдөр юм. Үүнтэй холбоотойгоор АН, МАН, ХҮН зэрэг намууд өнөөдөр тус тусын хурлаа хийж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх хүмүүсийнхээ нэрсийг зарлахаар болсон. Харин АН-ын тухайд, тус намын Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах аж.

Сануулахад, өчигдөр Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороо хаалттай хуралдсан. Улмаар өнөөдөр /2024.05.20/ Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдвэрээ гаргах юм.