УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 21-23-ны дотор ХОМ-ийг цахимаар мэдүүлнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид 2024.05.23-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэг "ХОМ"-ээ АТГ-ын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд бүргүүлж, бүртгэл, лавлагааны маягтаа маргаашийн дотор Burtgel@gec.gov.mn цахим хаягт илгээсэн байх шаардлагатай.

Хэрэв нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2023 оны ХОМ-ийг АТГ-ын https://meduuleg.iaac.mn системд 2024 онд гаргасан бол УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн ХОМ гаргах шаардлагагүй юм байна.