Х.Нямбаатар: АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:niislel nyambaatar/нямбаа зөвлөгөөн1.png

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Хотын дарга Х.Нямбаатар зарим үүргийг холбогдох албаныханд өгөв. Тухайлбал,

НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд дээрх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Хотын дарга хэлэхдээ,

"АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ. Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхад СБД-ийн ЗДТГ-ын байрыг нурааж, 16 давхар барилга барьчхаад, нийслэлд 1 м.кв-ыг ч өгөөгүй ширэн нүүрлэж байна" гэв.