ШУУРХАЙ: Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар УЗ-ийн хурал дээр танилцуулагджээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:aj ahui negj/ES Oyuk.jpg
legacy:Zasag Oyun-Erdene/411107530_345925314736026_2441391476624749346_n.jpg

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Бага хурал эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулах юм. Улмаар хуульд заасны дагуу өнөөдөр 00.00 цагаас өмнө намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх юм.

Тэгвэл дөнгөж сая дууссан Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар танилцуулагдсан байна. Тэрбээр тойрогт нэр дэвших аж.