ШУУРХАЙ: Ардын намын жагсаалтад нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайд багтаагүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:MAN/GOB-1b9XMAAsSYl.jpg

​
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулж буй. Дөнгөж сая дууссан Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар танилцуулагдсан байна. Тэрбээр тойрогт нэр дэвших аж.

Мөн Ардын намын жагсаалтад нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайд багтаагүй ажээ.

Сануулахад, хуульд заасны дагуу өнөөдөр 00.00 цагаас өмнө намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх юм.

​