Ц.Уянга: Намайг дуугүй болгох гэж НОХОЙД ХАЯСАН ЯС болгож байна. Мөнгөө авъя аа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:uyanga eliiregch/379663615_626203729682685_887611480424054254_n.png

АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж, тойрогт болон жагсаалтаар сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан билээ. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан АН-ын гишүүн "ЭЛИЙРЭГЧ" гэх Ц.Уянга байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Пахх, миний 3 сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойд авч өгөөд, СХД-т "Шар" Уянгыг надаар сольж энэ тэр. Овог ядаж зөв бич. Угаасаа Сонгинохайрханд "шанс"-гүйгээ мэдээд, намайг дуугүй болгох гэж нохойд хаяж байгаа яс болгож энэ тэр, зайл зайл. Мөнгөө авъя аа.

Угаасаа ҮБХ-ны нөхөн сонгуульгүй, хуульд заасан ирцийн бүрдэлгүй хурлаар тогтоосон тогтоол чинь хүчингүй. Жагсаалт, тойрог бүгд хууль бус, сонгуулийн өмнө шүүх дээр очоод л будаа болно. Бид нар тоглоом уу" гэв.