ТАНИЛЦ: БГД-т АН-аас С.Эрдэнэ, Б.Баттулга, Ц.Алтанцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 7 сек
40
legacy:AN/АН БГД.png

АН-ын ҮБХ-ны хурлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас дараах гурван хүн нэр дэвших эрхээ авчээ. Тодруулбал,

УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг

Ардчилсан хүчний холбооны Гүйцэтгэх захирал Б.Баттулга нар нэр дэвших эрхээ авсан байна. Эдгээрээс заримынх нь намтарыг танилцуулъя.

Цэрэндуламын Алтанцэцэг

Мэргэжил:

Нягтлан бодогч-эдийн засагч, хөрөнгийн үнэлгээчин

Эрдмийн зэрэг, цол:

Магистр

Төгссөн сургууль:

СЭЗДС, МУИС, Удирдлагын академи

Ажилласан байдал:

1988-1992 онд “Их тэнгэр” цогцолборт нягтлан бодогч,

1992-1996 онд “Тахь Инвест” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,

1996-1998 онд “Голден Тайгер” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,

1998-2002 онд “Бармаш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,

2002-2005 онд ”Дорнын говь” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,

2005-2006 онд ”Ситифон” ХХК-д ерөнхий нягтлан бодогч

2007-2011 онд “Ололт-Аудит” ХХК буюу одоогийн ”Пантер Мидланд-Аудит” ХХК-аудитор, гүйцэтгэх захирал,

2011-2012 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд сайдын зөвлөх

2012-2013 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга

2013-2015 УБ хотын ЗДТГ-т хотын захирагчийн эдийн засаг эрхэлсэн зөвлөх

2015-2016 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга

2016 оноос Пантер мидланд аудитын ТУЗ-ын дарга

Харин АХХ-ны Гүйцэтгэх захирал Б.Баттулга нь төрд 12 жил ажилласан туршлагатай. Олон улсын харилцааны судлаач, дипломат мэргэжилтэй. Тэрбээр өмнө нь БНСУ-д суугаа Консулаар ажиллаж байжээ.