ШУУД: “НОГООН АВТОБУС“-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/nogoon avtobus/nogoon bs106.png

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн "Daewoo" үйлдвэрийн автобуснуудын худалдан авах ажиллагааг хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй билээ.

Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй сонсгол эхэлж буй бөгөөд маргаашийг дуустал үргэлжлэх юм. Сануулахад, сонсголд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нарын 98 хүн гэрчээр оролцох юм.