“Лиценз“-ын Хянан шалгах түр хороо сонсголын тов болон гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг өнөөдөр танилцуулна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tserenpuntsag/322827362_1191400194795709_8850306022506460284_n.png

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр 11:00 цагт сонсголын товоо танилцуулж гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлахаар боллоо.

Тодруулбал, Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ахлах бол сонсголд гэрчээр нийт 100 гаруй хүнийг дуудах талаараа өмнө нь мэдээлж байсан юм.