Т.Доржханд: Улсын хөгжлийн бодлого ярих ёстой намын дарга хүн тойрогт дэвшиж болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг би шүүмжилнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:Dorjhand gishuun/Dorjhand-1.jpg

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас УИХ-ын сонгуульд намуудын гаргаж буй нэр дэвшүүлэх процесстой холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж байгаа юм. Та МАН-ын дарга байж Хэнтий аймагтаа очоод зүүн бүсэд нэр дэвших гэж байгаа нь буруу. Аливаа улс төрийн намын дарга сонгуульд орж байгаа бол Засгийн эрхийг л авах гэж орно. Монгол Улсын 3.5 сая иргэний эрх ашгийг хамгаалах ёстой болохоос тойрог тордож, жижиг зүйл ярьдаг байж болохгүй. Зарим ч буруу байгаа юм. Бид ҮХНӨ-ийг ингэх гэж хийгээгүй. Парламентын ардчиллыг бэхжүүлнэ. Өмнөх муу түүхүүдийг солино гэж л хуульд өөрчлөлт оруулсан. Тэгтэл Л.Гантөмөр бид хоёр зүүн аймаг дээр очоод Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлзэж, бид хоёр улс орны эдийн засаг ярьж байхад нөгөө талд манай бүсийн эдийн засаг гэж ярих нь зохисгүй учраас ерөөсөө л агуулга нь үүнд байгаа юм" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Чи болио худлаа улс төр яриад яахаа дээ. Чиний 4 жил хийсэн ажил чинь юу байна. Тархи угаахаа болчих тэр үү

  • З
    Зочин

    Насаараа жагсаалтаар гишүүн болох санаатай даг аа

  • З
    Зочин

    Зссс өөрөө айж зугтаачихаад шаа

  • З
    зочин

    Доржханд өөрөө нэр дэвших иргэний зориг гаргаж чадахгүй муу гөлөг намаа шаварт унагаж байна