Ч.Хүрэлбаатар: Намынхаа УЗ-ийн гишүүнээр олон жил ажиллаж, мянга мянган гишүүдийн дэмжлэг авдаг учраас би ГАНЦААРДДАГГҮЙ

Улс төр
Myagmarsuren
Унших: 7 мин 18 сек
440
legacy:2025/10/hurelbaatarCh.jpg

Монгол Улсын Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

"БАЙДРАГИЙН УЦС ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ГОЛ БАРИМТ БИЧГҮҮДЭД НЭГ Ч ТУСААГҮЙ ТӨСӨЛ"

-Монгол Улсын эрчим хүчний салбар сэхээнд орчихсон. Өнгөрсөн өвлийг арай гэж аргалсан нийслэлчүүд ирэх өвлийг хэрхэн даван туулах нь төсөөлөхөд тун бэрх байдалтай байна. Засгийн газраас эрчим хүчний сэргэлтийн бодлогыг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан ч хэрэгжүүлэх шатандаа ажил явдаггүй гэдэг шүүмжлэл сүүлийн үед ялангуяа танай яамыг чиглэх боллоо. Тухайлбал, саяхан чуулганы хуралдаанаар Байдрагийн УЦС-ын төслийн асуудал яригдсан?

-Бид хөгжлийн бодлогоо төлөвлөж явдаг болъё гээд Эдийн засаг, хөгжлийн яамтай болсон байдаг юм. Тэрхүү бодлогын баримт бичгүүдийг УИХ-аар батлуулаад хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичиг нь өөрөө “шинэ сэргэлтийн бодлого” юм. Гэтэл энэ баримт бичигт Байдрагийн УЦС-ыг барьж байгуулна гэсэн нэг үг байхгүй. Үүгээр зогсохгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байхгүй бөгөөд жилийн төлөвлөгөөнд ч тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр бодлогын баримт бичгүүдэд тусгагдаагүй төслийг л оруулж ирсэн гэсэн үг.

Хоёрдугаарт, Байдрагийн УЦС Унгар улсын хүүгүй тодорхой хэмжээний зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ гэж байгаа. Үүнийгээ хэчнээн гоё өнгө будгаар чимээд ярьж болно. Гэхдээ л энэ бол зээл. Зээлийг бид хэд хэдэн бодлогын бичиг баримтуудыг үндэслэж авах ёстой.

Яагаад гэвэл зээл авна гэдэг чинь тоглоом биш. Одоогоор Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 39 хувийг эзэлж, сүүлийн 12 жил хүрч чадаагүй хэвийн түвшиндээ ирээд байгаа юм. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр биднийг гаднаас авч байгаа зээлдээ маш хянамгай хандах ёстой гэдгийг л анхааруулж байгаа гэсэн үг. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуульд зээл авах тохиолдлын шаардлагуудыг заасан байдаг. Тэр нь бодлогын баримт бичгүүдэд заавал туссан байх агуулга нь хамгийн эхний шаардлага юм л даа.

Байдрагийн гол дээр баригдах УЦС-ийн төслийг хэрэгжүүлснээр байгаль экологид ямар нөлөөлөл гарах вэ гэдгийг нарийвчлан судалсан байх зайлшгүй шаардлага үүснэ. Гэтэл төсөлд энэ шаардлагыг хангасан зүйл байхгүй. Эцэст нь тухайн зээлийн санхүүжилт нь хэр үр ашигтай, эсвэл алдагдалтай юм бэ гэдэг эрсдэлээ бид тооцоолох ёстой. Энэ мөн л бүрхэг байдалтай буюу бүрэн хэмжээний ТЭЗҮ хийгдээгүй байна. Ийм учраас л ЭЗХЯ хууль журмын дагуу төслөө явуулаач гэдэг санал л өгсөн.

-Байдрагийн УЦС-ын төсөл улс орны хэмжээний том төсөл шүү дээ. Нэг талаараа бид баруун бүсийн эрчим хүчний хэрэглээгээ 60 хувьд өөрсдөө хангах бүрэн боломж байна гэсэн тооцооллыг хийсэн байсан. Мөн ОХУ-аас баруун бүс 1 кВт/ цаг эрчим хүчийг 500 орчим төгрөгөөр авч байгаа. Ханшийн савлагаа шууд л нөлөөлнө. Гэтэл уг төслийг хэрэгжүүлж чадвал 1 кВт/ цаг эрчим хүчийг 40 төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төсөл чухалд тооцогдох нь зүйн хэрэг бус уу?

-Мэдээж улсын шинж чанартай том төсөл. Гэхдээ бид хамгийн түрүүнд дээр дурдсан бодлогын баримт бичгүүддээ суулгаж, хуульд нийцүүлэх нь л чухал байгаа юм. Түүнийхээ дараа барилгын тендерээ зарлаж үе шаттайгаар ажлууд төлөвлөгдөж явах ёстой. Үгүй бол яах гэж Монгол Улс хууль батлаад байгаа билээ гэдгийг бодох цаг нь болсон.

Монгол Улсын эрчим хүчний асуудал үнэхээр ноцтой түвшинд хүрчихсэн байгаа нь үнэн. Тийм байх тусмаа аливаа нэгэн мега төслүүдийг нарийвчлан боловсруулж, судалж байж хөдөлгөх нь эргээд улсын эдийн засгийг хохирол багатай, алдагдалгүй авч үлдэх нөхцөл нь бүрдэх юм. Миний хувьд Байдрагийн УЦС-ыг бариулахгүй гэж төсөл гацаасан зүйлгүй. Аливаа зүйлийг ном журмынх нь дагуу л хийдэг байя гэсэн байр суурь илэрхийлж байна.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИАС ГАЗАР "ЭЗЭМШҮҮЛЭХ" ГЭДЭГ ЗААЛТЫГ Л БИ ХАСЪЯ ГЭСЭН. ТӨСӨЛ ДЭМЖИГДЭЭГҮЙ"

legacy:Hurelbaatar gishuun/hurelee ch.jpg

-Засгийн газраас ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд богино болон дунд хугацааны бодлогын шийдлүүдээ гаргаад багагүй ажиллаж байгаа гэж хэлж болохоор. Түүний нэг нь мэдээж дотоодын эдийн засгийг төрөлжүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх зэрэг чухал агуулгуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг сайжруулах явдал байлаа. Нэг хэсэг таны нэрээр хүртэл авторлагдсан Хөрөнгө оруулалтын хууль яагаад дэмжигдсэнгүй гэж та дүгнэдэг вэ. Гадныханд газраа 100 жилээр өгөх нь гэж нэг хэсэг ширүүхэн дайрууллаа шүү дээ.

-Мэдээж хүн болгоны шүүмжлэлд хариу тайлбар хийгээд явах нь зохимжгүй л дээ. Гэхдээ өөрийн тань асуултыг хүндэтгээд хариулахад, анх 1993 онд ГХОТХ-ийг баталсан байдаг юм. Одоогоос 31 жилийн өмнө. Тухайн хуульд газрыг 60 жилээр ашиглуулаад, 40 жилээр сунгана гэсэн заалттай байсан. Тэр үед би МУИС-ийн багшаар ажиллаж байсан цаг.

Дараа нь 2013 онд З.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын дарга байхад хуульд өөрчлөлт оруулахдаа 60 жилээр газрыг зөвхөн ашиглуулах гэсэн байсан заалтыг эзэмшүүлэх болон ашиглуулах төдийгүй 40 жилээр сунгана гээд хуулиа баталчихсан байдаг юм.

Тэгвэл 2023 онд хуулийг эргэж хараад газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад “эзэмшүүлэх” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Ч.Хүрэлбаатар миний бие энэ үгийг хуулиас хасъя гэдэг санал оруулж ирсэн.

Гэвч энэ хуулийн төсөл дэмжигдээгүй. Яагаад гэхээр газар эзэмшиж байгаа хүмүүс л үүн дээр нэлээд ажилласан байна гэж ойлгож байгаа.

-Гадаадын иргэн, ААН Монгол Улсад хөрөнгө оруулах гэж буй тохиолдолд 100 мянган ам.долларын барьцаа байршуулах босготой байсныг босгогүй болгож хуулийн шинэчлэлд тусгасан байсан нь мөн л асуудал дагуулсан шүү дээ. Нийгмээс үүнийг мөнгөгүй “цагаачид” оргонох боломжийг хуульд шургуулчихлаа гэдэг нэрээр сөрөг хүчнээс ч багагүй шүүмжилж байсан. Хөрөнгө оруулалт татах биш, хүн оруулж ирэх хууль боловсруулсан гэх мэтээр нэлээд акцууд ч өрнөсөн санагдаж байна?

-Барьцаа хөрөнгө байршуулах босго өөрөө мөнгө угаах үйл ажиллагааг санхүүжүүлсэн гэдэг ойлголтод хүргэх эрсдэлтэй байсан юм. Хуучин хөрөнгө оруулагч компани 100 мянган ам.доллар түр дансанд байршуулаад компани бүртгүүлсний дараа мөнгөө эргүүлж авдаг тогтолцоотой байсан.

Гэтэл Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон үед банканд түр данс нээхийг хориглочихсон байсан. Гол утга нь түр дансаар авлига, хулгайн мөнгө, терроризмын санхүүжилт, нүүрсний хулгайн мөнгө гээд энэ бүгд нь түр дансаар ороод гарчихдаг эрсдэлтэй учраас л түр дансыг ашиглахыг хориглосон. Тиймээс л 100 мянан ам.долларыг шилжүүлэх боломжгүй болсон гэсэн үг.

Манайхан хуулийг утгачилж ойлгохдоо хөрөнгө оруулагч тал компаниа байгуулахын тулд 100 мянган ам.долларыг Монгол Улсад тушаадаг гэж хараад байдаг. Гэтэл нэгэнт орж ирсэн компани 100 мянган ам.доллароос хэд дахин илүү хөрөнгө оруулах боломж байдаг.

"ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ БОЛ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЪЯ ГЭХЭД ЭГДҮҮЦЭХ ШААРДЛАГАГҮЙ"

-Гадагшаа харагдах байдлын хувьд ч тэр, нийгмийн ойлголтоор ч Ч.Хүрэлбаатар гэдэг хүн үндэсний эсэргүү мэтээр л ярьж шүүмжилж байсан нь тодорхой хэмжээнд таны нэр хүндэд нөлөөлсөн байх. Төрийн өндөр алба хашиж байгаа улстөрч хүний хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Би чинь Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлмээр байна. Олон залуу гэр бүлээ, эх орноо орхиод гадаадын үйлдвэрүүдэд ажиллаж байна. Тэр үйлдвэрүүдийг нь Монголдоо аваад ирэх л юм бол залуучууд эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл нь бүрдэнэ.

Үнэхээр эх орноо гэж бодож байгаа хүмүүс мөн бол үйлдвэрүүдийг оруулж ирэхэд эгдүүцэх юун. Гадны банкууд орж ирж л байг л дээ. Яагаад Монголчууд өндөр зээлийн хүү төлж амьдрах ёстой юм. Олон банкууд байх тусмаа зах зээлийн өрсөлдөөнөөрөө чанаржих ёстой. Иргэд тэр олон банкуудаас сонголтоо хийгээд үйлчлүүлэх боломжоо эдлэх хэрэгтэй. Өндөр төлбөртэй гаднын их, дээд сургуулиуд нь ороод ирэг. Эмнэлгүүд нь хүртэл салбараа нээгээд ажиллаг л дээ.

Эцсийн дүндээ Монголдоо л ажиллаж, амьдрал нь сайжирч байх нь чухал шүү дээ. Гэтэл эсрэгээрээ гадных гэсэн бүгдийг хөөж явуулаад хэдэн ажиллах хүчнээ гадагшаа явуулж валютаа урсгаад байхаар бид яаж хөгжих юм бэ.

Тиймээс нэн түрүүнд сэтгэлгээгээ өөрчилж юмыг өөр өнцгөөс харах хэрэгтэй гэж зарим шүүмжлэгчдэд хэлмээр байна.

"МАН-ЫН МЯНГА МЯНГАН ГИШҮҮД НАМАЙГ ДЭМЖДЭГ УЧРААС БИ ГАНЦААРДДАГГҮЙ"

-Та саяхан орон нутагт ажиллаад ирлээ. Иргэд таныг хэрхэн хүлээж авч саналаа илэрхийлж байх юм?

-Манай Монголын ард түмэн их ухаантай шүү дээ. Хэн нь худлаа попроод байна. Хэн нь үнэхээр ажлаа хийж байгаа вэ гэдгийг ялгаж салгадаг хүмүүс. Би Монголын ард түмнийхээ эрүүл, саруул ухаанд итгэж явж ирсэн. Дөрвөн ч удаа надад итгэж сонголтоо хийсэн.

ЭЗХЯ-нд Ч.Хүрэлбаатар томилогдож очоод ямар үр дүн гарч байгааг ард түмэн бүгд харж байгаа. Тэд үнэлэлт, дүгнэлтээ тавина. Хэн нь нөгөө талд популимз хийгээд хариуцсан салбар унагааж байгааг ч ажиглаж байгаа. Би тэгж боддог.

-Та Монгол Улсын эдийн засгийн гол бодлогыг зангидаж, төрийн менежентээр хангах үүрэгтэй яамыг тэргүүлж байгаа. Мэдээж УИХ болон Засгийн газрын хуралдаанаар олон ч төсөл хөтөлбөр, төсөв санхүүтэй холбоотой асуудалд зарчмын хатуу байр суурыг илэрхийлж ирсэн. Үүнээсээ болж нам дотроо ч тэр багагүй дайсантай болчихсон гэж харагддаг. Ер нь нам дотроо хэр ганцаарддаг вэ?

-Би олон жил намынхаа Удирах зөвлөлийн гишүүнээр ажиллаж бодлого, шийдвэрт идэвхтэй ажиллаж байгаа хүн. МАН-ын мянга мянган гишүүд намайг дэмждэг. Тиймээс ийм том дэмжлэгтэй хүн ганцаарддаггүй гэж хэлье.

-Ярилцсан танд баярлалаа.

Хуваалцах:440

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зайлаа хө цусалж ханасан баймаар юм гэнэт баяжих аминд халтай даа Хүрэлбаатараа

  • U
    Ulzii

    Ene hujaagiin uldegdel shees bas Zavhanaas ner devshij baigaa yumuu.ene uldegdeluud garval mongol uls buur musun unguruu hii hooson amlalt am piguur gej aihtar Zavhaniihan mine bodoltoi l bgaara

  • И
    Иргэн

    Хүрэлбаатарын энэ ярилцлага хий хоосон атаархалд тархиа угаалгасан олон хүний эргэлзээг тайлахаар ярилцлага болжээ. Маш сайн уншаарай. Хөгжье гэвэл гадны хөрөнгө оруулалтыгч гадны банкыг ч хуулийн дагуу оруулъя л гэжээ. Хууль баталсан бол хэрэгжүүлэх үүрэгтэй шүү дээ.

    • З
      Зочин

      Хүрэлбаатрын хамгаалж өмгөөлдөг хүн бас байдаг байна шүү.Хужаагийн эрлийз эсвэл хотгор шанагын хамтрагч байхаа даа.

  • З
    Зочин

    Зайл аа псда минь

  • Д
    Дорж

    Урвагчаа одоо боль заааа

  • З
    Зочин

    Миний эх орноос минь яваад өг.газар шороогоо эх нутагаа зардаг хүн хэрэггүй ээ

  • З
    Зочин

    Энэ хүн боловсролтой туршлагатай э/з ч хүн төрд хэрэгтэй. Гудамжны луйварчин ченж биш шүү.

    • Х
      Хариулт

      Энэ хүн хогийг зайлуулах хэрэгтэй.2016 оноос хойш өр дахин нэмэгдсэн дээ.Хотгор шанагыг зарсан нөхөр бүр монгол улсаа зарах аа шахсан даа. Баттулга чамайг төмөр зам барихыг чинь харнаа гээд дараа жилийн төсвийг нь хасаж байсан хүн.Попоролтоороо Монголын хөгжлийг гацаасан хүн бол Ч.Хүрэлбаатар шүү

    • З
      Зочин

      Юуны туршлага?

  • З
    Зочин

    Анх Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа гайгүй л хүн шиг байсан, одоо ч бас нэг луйврын хулгайч, хуйвалдагч болсон байна. Одоо хэрэггүй ээ. Монголын Э/ Засгийг өөд нь татаж чадсангүй муугаас муу дүн тавьяа

  • З
    Зочин

    Монголын дайсан@хулгайч@луйварчин

  • Н
    Нз

    Луухаан үлгэр ярив.

  • Б
    Батмөнх

    Хүрэлбаатараа амьдралдаа хийсэн чиний сайхан зүйлсийг дэмжиж ирсэн анх цүнх баригч байж бгаал мундаг залуу гишүүн гэж боддог байлаа одоо тийм бишээ сүүлийн 20гаруй жил чиний логикоор эдийн засаг явлаа. Амжилтанд хүрсэнгүй. Юунаас болов гээч ..Тамтаггүй муухай шунал , ашиг сонирхолын зөрчил , дүгнээд нэг л юм хэлэе чи бол маш муу хүн.

  • З
    Зочин

    Эдийн засгийг гадарладаг,ойлгодог хүмүүс энэ хүнийг ойлгох байх.Ойлгодог хүмүүс нь байлгаад байгаа юм шүү дээ.Цаг хугацаа бүх юмны шалгуур шүү.1998 онд Эгийн голын ЦС-ыг Малайзаар бариулахаар тохиролцоод Чехээр бариулна гэж буцсанаас хойш тэр станц одоо болтол баригдаагүй шүү.Оросын тагнуулууд Чехэд Техноарт нэртэй компани байгуулж мөнгөнд дуртай манайхнаар тоглосон байдаг.

    • З
      Зочин

      Шааныз

  • З
    Зочин

    Энэ бузрыг яаж зайлуулах уу?

  • З
    Зочин

    Баянхонгорчууд мэдэж авсан. Байдраг гол дээр УЦС барина гэдгийг худлаа гэж энэ нөхөр хэллээ бараг үнэн бх. МАНгийн Зандан худал яриж унгарт яваад шал худлаа төсөл яриж сонгуульд ялах арга байсаныг хараа биз. Нэг намынхан эдийн засаг хөгжлийнрөн сайд хэллээ шүү. Хонгорчууд хууртаваа. Энэ сонгож хэрэггүй үнэн юм дараагийн 4 жилд уман стацаа баричих тэгээд 2028 сонгоод өгье. Тэгэх бол хуурна шүү хурандаагий гар.

  • Г
    гэрэчимэг

    Шоронд хий

  • З
    Зочин

    Бааранд гитдуудтай архи ууж төрийн ажил ярьдаг хүн үүнээс өөр байна уу

  • З
    Зочин

    Nudend huiten zevuun hun.Oyun-Erdene haitsaalaad baidag ni ymar uchirtai ym boloo.

  • Z
    Zochin

    Монгол улсын эсрэг ажилладаг хужаа шүүдээ.

  • Z
    Zochin

    Songohgui

  • З
    Зочин

    Түмэн олныхоо итгэлийг дааж монгол эх орныхоо хөгжилийн төлөө хариуцлагатай ажиллагсдын эсрэг цаг ямагт хөндлөн байдаг бэртэгчингүүд түрэмгийллээ зогсоо ард түмний дийлэнх олонх нь Хүрэлбаатарын дэмжиж бг шүү

    • Х
      Хариулт

      Монголын хөгжлийн ноймор нэг дайсан бол Ч.Хүрэлбаатар. Уул уурхай эрдэс баялаг хамгийн өндөр байгаа үед өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар гадаад өр дахин өссөн.Хотгор шанагыг зараад зогсохгүй Монголоо зарахдаа хүрсэн хүн хог доо.Баттулгаа чамайг төмөр зам барихыг чинь харнаа гээд дараа жилийн төсөв мөнгийг нь Хүрэлбаатар Нямдорж хоёр хасаж байсныг монголчууд мэддэг юм.Хулгайч өлөн царайтай хүн дээ

  • З
    Зочин

    Өөрт заяа үзүүлэхгүй өөдгүй мунхаг хэнхэг хүн сонгоод хариуд нь тэр хүн дээ үе удамаараа харгислууж доромжуулаад гашуун зовлон эдэлнэ та нар л . Та нар л сонгоо биз дээ

  • Б
    Батаа

    Дандаа л худал ярьж эх орны маань эсрэг үйлдэл бнга хийж явдгийг иргэд хамт бгаа УИХн гишүүд ярьж бичиж батлагдаж бгаа болхоор худал юмыг чинь уншсангүй. Чи одоо боль зайл.

  • З
    Зочин

    Сонгууль дөхжээ. Дүр эсгэсэн хүний сүг баатар дуйлдуудан ирлээ. Ард түмэндээ их бүтээлч сэтгэлгээгээ харуулах ид шид бүрдүүлжээ.

  • З
    Зочин

    Сайхан худалаа ярих юм аа тактик л даа. Чамд итгэх өнгөрсөн шүү хужаа гуай

  • З
    Зочин

    Хумслахдаа л мэргэжсэн байх Хотгор щанага.

  • З
    Зочин

    Яаж газар нутгийг маань зарах гэж улайрч Хотгор шанагыг 1000000 сая доллараар ах дүүтэйгээ нийлж авсан энэ бол зөвхөн урьдчилгаа төлбөр Одоо Ховд аймгийн ч зарчихлаа сийхгүй Муу эрлийз солонгосын гар хөл.

  • З
    Зочин

    Хуцдаг гөлөг шүү, эрчим хүчний сайд болж хангамжийг нь услахдаа энэ салбарыг дэмжээгүй ёстой адгийн новш

  • З
    Зочин

    Шинэ цагын Шанзав Бадамдорж Энэ хүнийг Монгол улсаас урвасан хэргээр шүүх хурал нь хэзээ болох бол

  • З
    Зочин

    Кккъ хол тчиж хуц хог дээр очиж хэвт өмхий Хятадыг өмхий хятадууд л дэмжинэ монгол битгий хэл дэлхийгээс зайл чөтгөрөө

  • А
    Ард монгол

    Хүрэлбаатар бол монголын үндэсний эрх ашгаас урвасан эдийн засгийн алуурчин мөн. Бидний өнөөдрийн ядуу байгаагийн нэг үндсэн шалтгаан нь энэ хүн. Гадны гар хөл болсон чонотой нийлсэн нохойтой адил этгээд юм.

  • З
    Зочин

    Энэ одоо Увсыг зарчихаад Ховдыг зархаар худал ярьж мөнгөө тараахаар явж байгаа юм байхдаа.

  • З
    Зочин

    Муу Хотгор шанага

  • З
    Зочин

    Ч.Хүрэлбаатар Увс аймгийн газрыг Хятадуудад 100 жилээр өгөх гээд гэрээ байгуулчихсан. Одоо Увсынхан УБ -руу нүүхээс өөр замгүй болох нь.

  • T
    Tsogtoo

    Цагаан захтай луйварчин, хужаагийн эрлийз, газрын наймаачин

  • З
    Зочин

    Ха ха луйварчин л од болчих юмаа.

  • З
    Зочин

    Тусгал хүртээгүй төслөө гацаадаг хулгайч.Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайчтай сүжрэн ТТ цахилгаан станцыг дэгээдчих гэж их зүтгэсэн. Даанч хятад компани нь шаардлага хангахгүй компани

  • М
    Мэргэшсэн алба хаагч

    Хүрэлбаатар бол олон жил төрд ажилласан мэргэшсэн алба хаагч учраас энэ хүн их хуралд сонгогдох ёстой. Бас женко хэмээх Жанхуу Баттулгатай сайн үзэлздэг учраас төрд хэрэгтэй зайран шүү. Одоо тэгээд жанхуутай хоёулаа гишүүн болчихвол женко гэх жанхууг өдөр бүр нэг удаа цохиж унагаж байгаарай Хүрлээ минь. Амжилт хүсье. Заавал гишүүн болоорой.

    • З
      Зочин

      Хол очиж цагираглаж хэвт, угаадас чинь багадаа юу

  • З
    Зочин

    Энэ хужааг одоо хөөж явуулах хэрэгтэй