“НОГООН АВТОБУС“-ны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nogoon avtobus sonsgol/сонсгол00.png

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд БНСУ-аас оруулж ирсэн Daewoo үйлдвэрийн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах хороо байгуулагдсан байдаг. Тус түр хорооны сонсгол өчигдөр /2024.05.21/ эхэлж,

-Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулсан гэх асуудал,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгох санхүүжилт, түүний зарцуулалт зэрэг асуудлаар мэдээлэл сонссон.

Харин өнөөдөр нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилснээр өндөрлөх юм.