ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо МАН-ын жагсаалтын 22 дугаарт бичигдэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:solongoo ded said/8627d2fe-d11f-4bfd-84ce-734401c6f96b.jpg

Улс төрийн намууд даваа гарагт хуралдаж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан. МАН-ын тухайд, Хот төлөвлөлтийн инженер, Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамцаар тэргүүлсэн 48 хүний нэрийг зарласан. Эдгээрийн дунд дэд сайд нараас цөөнгүй багтсаны нэг нь ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо юм. Тэрбээр жагсаалтын 22 дугаарт бичигдсэн.

Түүний хувьд сүүлийн үед С.Зоригийн хэрэгт хүчтэй байр суурь илэрхийлж, цахим орчинд ч багагүй мэтгэлцдэг нэгэн. Товч намтраас нь танилцуулбал:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ

2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн ухааны сургууль

2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль

2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

2011-2017 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч

2017-2020 онд Авинекс партнерс өмгөөллийн компанид гүйцэтгэх захирал

2020-2021 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга

2021 оны 10 дугаар сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаа юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ардчилсан намын хулгайчуудын хууль бус явдлыг засаж, Рио Тинтог гөлөлзүүлж, ардчилсан намынхантай нийлжМонголын ард түмэнд хууль бусаар үүрүүлэх гэж байсан өрийг нь цуцлуулсан гавъяаг нь бодох юм бол нэгээр ч бичсэн болохоор л мэдлэгтэй чадалтай, туршлагатай хүн дээ.

  • З
    Зочин

    22 orson hun songogdoh magadlaltai. az l medej dee.

  • У
    Улний хүн Хүлэг

    СОЛОНГОО САЙД С ЗОРИГ АГСНААР ИХ ХУЛГАЙЧ АЛУУРЧИДЫН БАГТ ОРВОО ХӨӨРХИЙ МӨРДӨГЧ МӨРӨНГИЙН ЗАМААР ЯВЖ БАЙГАА ЮМ БАЙНАА

  • З
    Зочин

    Ардын нам улс орныхоо ирээдүйг харж сонголтоо хийцгээе