ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.05.22

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan/a tanhim/чуулган А.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Маргааш буюу пүрэв гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас өнөөдөр хуралдаж байгаа юм. Хуралдаанаар:

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ зэрэг 15 асуудлыг хэлэлцэхээр болжээ.