Хоёр өдөр үргэлжилсэн “НОГООН АВТОБУС“-ны сонсгол өндөрлөв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nogoon avtobus sonsgol/сахал бат эрдэнэ.png

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын Daewoo үйлдвэрээс оруулж ирсэн НОГООН АВТОБУС-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж буй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулж буй тус түр хорооны нээлттэй сонсгол өчигдөр эхэлж, хоёр өдрийн турш үргэлжилснээр өндөрлөлөө.

Сонсголын хүрээнд:

-Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулсан гэх асуудал,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгох санхүүжилт, түүний зарцуулалт

-Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт зэрэг асуудлуудаар мэдээлэл сонсож, шинжээчдийн дүгнэлтийг сонсон, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авсан юм.